Крис Пол замналдаа анх удаа NBA-ын аваргын төлөө тоглоохоор боллоо

Крис Пол замналдаа анх удаа NBA-ын аваргын төлөө тоглоохоор боллоо

NBA-ын плэйоффын өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт Лос Анжелес Клипперс талбайдаа Финикс Санс багтай тоглолоо. Тоглолтын эхний үеэс Санс тэргүүлж эхэлсэн бөгөөд үе дуусахад онооны зөрүү дөрөв байсан бол хоёрдугаар үед дуусахад ес болгож дуусгажээ. Гуравдугаар үед Клипперс оноог ойртуулах гэж хичээсэн ч Крис Пол гайхалтай байж тухайн үед нь хариу цохилтыг өгсөн бөгөөд шийдвэрлэх үед 13 оноог илүү авснаар 130-103 харьцаагаар Санс тэргүүлж дуусгажээ. 

Улмаар цуврал 4-2 харьцаагаар Санс өрнөд бүсийн аварга боллоо. Тус баг нь 1993 оноос хойш анх удаагаа NBA-н аваргын төлөө тоглохоор боллоо. Тэдний өрсөлдөгч нь Атланта Хокс /2/ болон /2/ Милоуки Багс багуудын аль нь дөрөв түрүүлж хожсонтой тоглоно.

Тус тоглолтод Крис Пол 41 оноо, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бөгөөд ганц бөмбөг алдаагүй байна. Тэрбээр NBA-д 16 жил тоглохдоо олон жил тогтвортой тоглосон бөгөөд анх удаа NBA-ын аваргын төлөө тоглох гэж байна.  Харин түүнд Дэвин Бүүкэр 22 оноо, 7 самбар, Жэй Краудер 19 оноо, 5 самбар, ДиАндрей Эйтон 16 оноо, 17 самбараас бөмбөг авч тусалжээ.

Эсрэг багаас Кавай Леонард гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Моррис 26 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Пол Жорж 21 оноо, 9 самбар, Рейжи Жаксон 13 оноо, 8 дамжуулалтаар тусалжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.