Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал 45 дахь удаагаа түрүүллээ. Тэрээр шийдвэрлэх барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй учраа таарсан бөгөөд улмаар түүнийг давснаар энэ удаагийн башёд нэг ч өвдөг шороодолгүй түрүүлсэн юм. Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ шийдвэрлэх барилдаан хүртэл нэг ч ялагдалгүй явсаар 14-1 тоон үзүүлэлттэйгээр энэ удаагийн башёд чамлахааргүй амжилт үзүүллээ. Тэрээр өмнө нь дээд зиндаанд дөрвөн удаа түрүүлж байсан юм. Их аварга Хакухо бэртлийн улмаас сүүлийн таван башёг өнжөөд байсан түүний хувьд өмнө нь хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэхдээ энэ удаагийн барилдаанаа аавдаа зориулах болно хэмээн хэлж байсан юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.