Хакухо М.Даваажаргал: 45 дахь цомоо тэнгэрт хальсан аавдаа зориуллаа

Хакухо М.Даваажаргал: 45 дахь цомоо тэнгэрт хальсан аавдаа зориуллаа
Бэртэл, гэмтлийн улмаас зургаан башё дараалан өнжлөө. Жил тойрлоо. Энэ жил өвдөгний хагалгаа хоёр удаа хийлгэлээ. Үнэндээ их аварга цол авснаас хойш 15 жил зүтгэж, 44 удаа цом өргөсөн надад дахин түрүүлэх шунал, дэвжээнд хоргодох санаа огт байхгүй болжээ. Ердөө ганц л зорилготой би энэ башёд зодоглосон. Энэ бол " Токио-2020" зуны олимпийн нээлтийн тугийг өргөж жагсах явдал юм. Зодог тайлчихвал энэ хүсэл мөрөөдлөө давхар тайлчих гээд байлаа. Тиймээс цар тахал туссан ч, гэмтэж бэртсэн ч, жил тойрон энэ л башёг тэсэн ядан хүлээлээ. Олимпийн сарын энэ башёг би тэнгэрт хальсан Монголын тэнгэрлэг бөх, Мехикогийн олимпоос мөнгөн медаль авч Монгол улсаа олимпийн тэнгэрт мандуулсан, "Токио-1964" олимпод монголчууд анх удаа оролцоход Монголынхоо далбааг өндөрт өргөн жагссан, дархан аварга - аав Мөнхбатдаа зориулж байгаа юм. Аав минь олимпод оролцож Монгол улсын далбааг Олимпийн тэнгэрт мандуулсан, аав минь миний эхлэл...бөх аавын хүү би их азтай хүн, гэхдээ аз хөдөлмөрлөсөн хүнд л ирдэг. /NHK/ Хакухо М.Даваажаргал өвдөгний хүндхэн хагалгаанд орсныхоо дараа 45 дахь цомоо мэргэжлийн сумогийн дэвжээн дээрээс өргөж чадлаа. Хагалгааны дараа тэрээр өвдөгтөө хуримтлагдсан хагас шилэн аяга шингэнийг өдөр бүр соруулуулж, эрсдэл, өвдөлтийг туучихын зэрэгцээ бэлтгэлээ шаргуу хийж байсан бөгөөд өнөөдөр зорьсондоо хүрч, 45 дахь цомынхоо эзэн боллоо. Түүний энэ амжилтыг эвдэх хүн энэ зуунд үгүй хэмээн Японы хэвлэлүүд бичиж буй юм.
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.