Милоуки Багс баг 50 жилийн дараа дахин NBA-ын аварга цомыг өргөлөө

Милоуки Багс баг 50 жилийн дараа дахин NBA-ын аварга цомыг өргөлөө

NBA-ын плэйоффын аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт Милоуки Багс талбайдаа Финикс Санс багийг хүлээж авч тоглож  98-105 харьцаагаар Багс хожлоо. Улмаар цувралыг 2-4 харьцаагаар цувралыг дуусгаж байгаа бөгөөд 50 жилийн дараа аваргын цомыг дахин өргөж байна. Тэд эхний хоёр тоглолтдоо хожигдсон ч дөрвөн тоглолт дараалан хожжээ.

Тус тоглолтод Яннис Антетокумбо 50 оноо, 14 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Крис Меддлетон 17 оноо, Боби Портис сэлгээнээс 16 оноо, Жүри Холипэй 12 оноо, 9 самбар, 11 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Крис Пол 26 оноо, 5 дамжуулалт, Дэвин Бүүкер 19 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.