Яннис Антетокумбо үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртлээ

Яннис Антетокумбо үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртлээ

NBA-ын плэйоффын аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт Милоуки Багс талбайдаа Финикс Санс багийг хүлээж авч тоглож 98-105 харьцаагаар Багс хожлоо. Улмаар цувралыг 2-4 харьцаагаар цувралыг дуусгаж байгаа бөгөөд 50 жилийн дараа аваргын цомыг дахин өргөж байна. Тэд эхний хоёр тоглолтдоо хожигдсон ч дөрвөн тоглолт дараалан хожжээ.

Харин тус тоглолтын Үнэ цэнэтэй тоглогч буюу MVP ээр Яннис Антетокумбо тодорчээ. Тэрбээр сүүлийн тоглолтод 50 оноо, 14 самбар, 2 оновчтой дамжуулалт гүйцэтгэж тус шагналыг хүртсэн юм. Тэрбээр 26 настай Грек залуу 27 нас хүрэхээсээ өмнө 5 удаагийн бүх од тоглогч, 5 удаагийн бүх NBA-ийн багийн гишүүн, улирлын болон финалын үнэ цэнтэй тоглогч, улирлын шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг авсан цорын ганц тоглогч болон түүхэд бичигдлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.