Маск зүүгээгүй тамирчлал хатуу сануулга өгнө

Маск зүүгээгүй тамирчлал хатуу сануулга өгнө

Өчигдөр болсон нээлтийн ёслолын үеэр зарим тамирчин, албаны хүмүүс маскгүй жагссаны дараа ОУОХ-ны зүгээс тэдэнд хатуу сануулга өгөх болно гэдгийг мэдэгдэв. Нээлтийн үеэр Кыргызстан, Тажикистаны зарим тамирчин, албаныхан маскгүй жагсаалд оролцсон нь зохион байгуулагчдын анхааралд өртсөн байна.

Мөн Пакистаны туг баригч Халил Ахтар болон бадминтоны тамирчин Махуд Шахзад нар маск зүүлгүй жагсаалд оролцож байлаа. Тамирчдын дагаж мөрдөх ёстой журманд зааснаар олимпийн наадамд оролцогчдыг хооллох, тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийх, ярилцлага өгөх, унтахаас бусад тохиолдолд маск зүүхийг шаардаж буй.

Гэхдээ халуун өдөр сэрүүцэх зорилгоор бусдаас хоёр метрийн зайтай үед маскаа түр авахыг зөвшөөрч байгаа юм. ОУОХ-ны Олимпийн наадам хариуцсан гүйцэтгэх захирал К.Дуби хэн нэгэнд сахилгын арга хэмжээ авсан эсэхийг хэлээгүй ч дүрэм журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд зүгээр өнгөрүүлэхгүй гэдгийг сануулсан юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.