Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүдокан ордонд жүдочдоо дэмжлээ
"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний тойргийн барилдаанууд үргэлжилж байна. Монголын жүдочдын салхийг хагалж Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар дэвжээнд гарсан.
Д.Амартүвшингийн хувьд эхний тойргийн барилдаанаа Нидерландын Торнике Цикадоеатай хийж, нэмэлт цаг ялагдсан бол эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн Варгас Лейтийг өчих мэхээр ялсан юм.
Энэхүү барилдааныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэнгэлдэхэд хүрэлцэн ирж үзэн, баг тамирчдаа дэмжлээ.
М.Уранцэцэгийн дараагийн учраа, хэсгийн аваргын төлөө Израилын Шира Ришонитой барилдаж эхлээд базари үнэлгээ авч үргэлжлээд өчих мэхээр ялалт байгуулж шөвгийн дөрөвт үлджээ. Медалийн төлөө Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникитэй барилдана. Тэдний хоорондын харьцаа 2:2 байгаа юм. Медалийн төлөөх барилдаанууд 16:00 цагаас эхлэх бөгөөд Урнаа дөрөв дэх барилдаанд дэвжээн дээр гарна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.