М.Уранцэцэгийн медалийн тавцан дахь торгон агшин
Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жинд "Токио - 2020" Олимпийн хүрэл медалиа гардан авлаа.
Медалийг ОУОХ-ны гишүүн, "Сөүл - 1988" олимпийн аварга Сергей Бубка, наадмын маскот болон баярын цэцгийг Олон улсын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од гардуулав. Тэрбээр Монгол Улсын 27 дахь олимпийн медалийг авчирсан бөгөөд жүдо бөхийн 9 дэх медалийг авчиржээ. Мөн таван олимп дараалж жүдо бөхөөр медаль авч ирлээ.
Эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Чилийн бөх Мари Де Варгасыг гарт нь өчиж цэвэр ялсан бол гуравдугаар тойрогт Израилийн бөх Шира Ришониг эхлээд базари үнэлгээгээр унагааж дараа нь гарт өчсөнөөр цэвэр ялаад байсан бөгөөд шөвгийн наймд Израилийн Шира Ришониг үүрч вазари аваад залгуулан даралтад оруулж, цэвэр ялсан юм. Медалийн төлөө Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникитэй барилдаж базари үнэлгээгээр ялагдлаа. Улмаар хүрэл медалийн төлөө Португалийн бөр Катарина Костатай барилдаж ялснаар хүрэл медалийн эзэн болсон билээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.