Б.Болор-Эрдэнэ Чилийн тамирчинд хожигдлоо

Б.Болор-Эрдэнэ Чилийн тамирчинд хожигдлоо

Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ ширээний теннисний төрөлд хоёр дахь тоглолтоо хийлээ. Түүний өрсөлдөгч нь Пан Америкийн АШТ-ий багийн хүрэл медальт Чилийн М.Вега байв. Бараг 20 насны зөрүүтэй (Болор-Эрдэнэ 18, Вега 37 настай) хоёр тамирчны өрсөлдөөнд манай хүн ур чадвараар нэг их дутаагүй ч аргагүй туршлага нимгэдэж 4:0-ээр (11:8, 11:9, 11:4, 11:7) ялагдав. Хоёр дахь сетэд манай хүн 9:6-гаар тэргүүлж яваад таван оноо дараалж алдсан нь тоглолтыг эргүүлж орхисон юм. Болор-Эрдэнэ хэдийгээр хожигдсон ч Токиог зорьсон энэ удаагийн аялал нь түүнд том туршлага болох биз ээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.