Олимпийн наадамд анх удаа оролцож буй манай 3Х3 сагсанбөмбөгийн эмэгтэй баг хоёр дахь тоглолтоо хүчирхэг АНУ-ын эсрэг хийж, 21:9-өөр хожигдлоо. Америкчууд өмнө нь дэлхийн чансааг тэргүүлэгч Францыг 17:10-аар хожсон бол манайхан Францаас дутахааргүй өрсөлдсөн юм. Манай багийн мэргэн бууч Э.Чимэддолгор өмнөх тоглолтод баруун гарынхаа дунд хурууг хугалсан ч шүд зууж тоглон холын зайн гурван шидэлтээ оруулж, онооны зөрүүг ойртуулахад тус болсон.
Эхний тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн багтай хийж 14:15 ганцхан оноогоор харамсалтай хожигдлоо. Манай охид тоглолтын төгсгөлд 7:12-оор хожигдож явсан ч тооны харьцааг ганцхан бөмбөгний зөрүүтэй болгож чадсан ч хожигдсон билээ.
Манай охид маргааш өглөө 09.15-д талбайн эзэн Япон, 13.00 цагаас ОХУ-тай ээлжит тоглолтоо хийнэ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.