Даръя Билодид: Алтын төлөө оноолтод ялагдсанаас сэтгэл гутралд орж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх хүсэлгүй болсон
Украин улсын тамирчин Даръя Билодид жүдо бөхийн -48кг-ийн жинд олимпын наадмын хүрэл медалийг хүртсэн юм.
Даръя хагас финалын шатанд Япон улсын тамирчин Фуни Тонакд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болсон юм.
Энэ тухайгаа тэр өөрийн инстаграм хуудаснаа“Би 6 настайгаасаа хойш нэг л мөрөөдөл тээж байсан бөгөөд тэр л хүсэл маань энэ л олон жилийн турш санаанаас гаралгүй хүнд хэцүүг даван туулахад минь тусалж ирсэн. Би олимпын алтан медалийг л мөрөөдөж ирсэн. Би маш их бэлтгэл сургуулилт хийж, өлсөж, хэчнээн өвчтэй байсан ч тэвчиж, өөрийгөө үгүйсгэж байсан. Энэ тухайгаа би хэнд ч хэлж байгаагүй ба зөвхөн миний ойр дотнын хүмүүс л намайг ямар хүнд зам туулж энэ хүрснийг мэднэ. Тэр бүхэн зөвхөн олимпын алтан медалийн төлөө л байсан.
Өнөөдөр би Токиогийн олимпоос хүрэл медаль хүртлээ. Алтын төлөөх оноолтод ялагдсанаас болж би сэтгэл гутралд орж, хүрлийн төлөө өрсөлдөх огтоос хүсэлгүй болсон. Миний мөрөөдөл биелэхээс нэгэнт өнгөрсөн болохоор би зүгээр л бууж өгөхийг хүссэн. Ямар ч настригүй. Гэхдээ намайг барилдахад хүргэсэн ганц зүйл бол татами дээр гарахаас өмнө ээжийн минь хэлсэн үг байлаа. “Энэ медалийг миний төлөө хожоорой” гэж тэр хэлсэн. Би үүнийг ээж аавынхаа төлөө хожсон. Тэд маань энэ медалийг хүртэх эрхтэй бөгөөд би энэ ялалтаа тэдэнд зориулж байна. Баярлалаа. Намайг бууж өгөхийг хүсэхэд та хоёр минь л үргэлж дэргэд минь байж, үргэлжлүүлэн явахад хэрэгтэй үгсийг минь хэлж, дэмжиж ирсэн.
Би одоо л энэ медалийн үнэ цэнийг ойлгож байна. Миний хувьд энэ алтан медалийн дайтай. Учир нь бидэнд маш их шалгуур, бэрхшээл тулгарсан ч эцсийн шатанд хүрч, медаль хүртэн түүх бүтээлээ.
Гэхдээ миний мөрөөдөл хэвээрээ шүү. Би санасандаа хүрэх хүртлээ мөрөөдлийг минь булаахыг хэнд ч зөвшөөрөхгүй” гэжээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.