Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

Хүргэн хүү хадам аавдаа таалагдах гэж намайг, манай багийг айхавтар гүжирдэв. Тавилттай гэж жигтэйхэн. Өнөөх Долоосамбуугаараа өөрөөсөө асуулгаж өөрөө хариулж, хөөрхөн.

Газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдээсээ би асууя. Миний хэрэгжүүлсэн бодлого буруу байсан уу? Та бүхэн минь миний энэ постын доор комментоор санал бодлоо үлдээгээрэй.

Газар чөлөөлснөөр 5000 орчим янданг байхгүй болгосон. Сэлбэ, Баянхошуу, Шархад, Ханын материал, нүхэн гарцууд, авто замуудын трас, 1-р хорооллын арын өргөн зам, Яармаг, Гандан, Ногоон нуур, сургууль, цэцэрлэгүүдийн, инженерийн байгууламжуудын трас дагуух газар чөлөөлөлтүүдийг хийсэн. Дахин төлөвлөлт гэдэг бол газар чөлөөлөлт. Хэрэв манай баг ажлаа үргэлжлүүлж байсан бол 2027 гэхэд ЧД-ийн 13, 14-р хороо СБД-ийн 13, 14-р хороодын 2500 орчим айлыг бүрэн чөлөөлж 17-гийн уулзвар хүртэл гэр хороололгүй болгох төлөвлөгөөтэй байсан. Иргэд ч их хүлээлттэй байсан.

Газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдийн дунд хийсэн судалгаагаар 90 хувь нь орон сууц худалдаж авсан, мөн хөл дүүжлэх унаа авсан гэсэн дүн гарсан.

Янданг буулгаж, гэр хорооллыг орон сууцжуулах нь агаарын бохирдлыг бууруулж буй нийгмийн эрх ашиг. Энд гарсан зардал үр ашгаа өгсөн гэж тооцож, газар чөлөөлсөн зардлыг орон сууцны м2-н өртгөөс хасаж тооцох хувилбар байж болох байсан. Газар чөлөөлөлтгүй агаарт бүтээн байгуулалт баригдахгүй нь лавтай. Улаанбаатар хотын түүхэнд ийм том дахин төлөвлөлтийн суурь болсон газар чөлөөлөлт нэг дор хийгдэж байгаагүй. Долоосамбуу гуайд хэлэхэд, чи нам дамнаж бие ээ үнэлэлгүй ажил хийж амьдраарай нөхөр минь.

Хүргэн чи сөөм газар ч чөлөөлөөгүй байгаа шүү. Юу ч хийхгүй байгаа шүү. Тархи чинь хүрдэггүй юм аа гэхэд хүний эхлүүлсэн ажлуудыг зогсоолгүй үргэлжлүүлмээр. Хотын захиргааг авлига нэхсэн залуучуудын холбооны хэдэн нөхдөөр дүүргэлээ. Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёс хугацаатай гэдгийг санаарай. Шүүмжилсэн болгонд хэрэг үүсгэж сошиалаар яллах та нарын хугацаа 8 сарын дараа дуусна.

Иргэд та нарын бодлогогүй мунхаглалаас болж туйлдаж байна. Бензин шатахуун байхгүй, үнийн өсөлтөд туйлдаж байгаагийн бүх бурууд танай гэр бүл буруутай шүү. Жижиг аж ахуй эрхлэгчид бүгд хаалга үүдээ барьж бна. Гоо сайхан, салонууд хүртэл олон олноороо хаалгаа барьж бна. Иргэд аргаа бараад жагсахаар зохион байгуулалттай бараг мань мэтийг зохион байгуулсан мэтээр сошиал тролл армиуд худалдаж авч иргэдээ басамжилна.

Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай.

Зөвхөн надтай тэмцэх гэж бүх төслүүдийг зогсоосон. Хэрэв явсан бол зам барилгын олон мянган ажилчид ажилтай орлоготой байх байлаа. Туулын хурдны замын ажлыг хууль бусаар зогсоосон танай гэр бүл алдангийг төлөх өдөр ирнээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ