Монголын сагсны шигшээ ээлжит тоглолтоо дэлхийн хошой аварга, Европын гурван удаагийн аварга Оросын багтай хийж, 21:5-аар хожигдлоо. М.Цэрэнлхам тоглолт эхлээд удаагүй байхад хуруугаа гэмтээсэн ч гурван оноо авч багаа тэргүүлэв. Мөн Э.Чимэддолгор хоёр оноо авсан юм. Эсрэг баг холын зайн зургаан шидэлтээ оруулсан нь онооны зөрүү холдох үндэс болов. Түүнчлэн оросууд дундын зайнаас 57 хувьтай довтолж, найман оноо түүжээ. Манай охид маргааш 09.40-өөс Румын, 16.30-аас Францтай тоглох болно.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.