Д.Сумъяа тэмцээнээ өндөрлүүллээ

Д.Сумъяа тэмцээнээ өндөрлүүллээ

Өнөөдөр буюу долоодугаар сарын 26-ны өдөр манай улсын 6 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг жинд бидний гол найдварын нэг Д.Сумъяа Олимпийн татами дээрх эхний барилдаанаа хийсэн ч санаанд оромгүй ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ. Тивийн аваргын мөнгөн медальтай Словенийн К.Кайзер барилдаан дөнгөж эхлэнгүүт гэнэдүүлсэн тохох мэхээр вазари үнэлгээ салгасан нь энэ тулааны хувь заяаг шийдэв. Д.Сумъяа үүнээс хойш зогсолтгүй довтолж, санаачилгыг гартаа авч барилдсан ч хоёр удаа торгуулахаас хэтэрч чадсангүй. Олимпийн дэвжээ хатуу болохыг мэдрүүлсэн барилдаан энэ болов.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.