Лос Анжелес Клипперс хожиж цувралыг 3-1 болгож холдууллаа

Лос Анжелес Клипперс хожиж цувралыг 3-1 болгож холдууллаа

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Клипперс баг Денвер Наггетс багтай тоглолоо. Тоглолтын эхний үед 14 онооны давамгайлалыг авч чадсан Клипперс үндсэн цаг дуустал тэргүүллээ алдалгүй явсаар 96-85 харьцаагаар хожлоо. Улмаар цуврал 3-1 харьцаатай болж Клипперс тэргүүлж байгаа бол хоёр багийн дараагийн тоглолт нөгөөдөр буюу энэ сарын 12-ны өглөө болно.

Тус тоглолтод Кавай Леонард 30 оноо, 11 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Монтрез Харрел 15, Луй Уйлиамс 12, Пол Жорж 10, Зубач 11, Моррис 11 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Никола Ёокич 26 оноо, 11 самбараас бөмбөг авчээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.