Х.Болортуяа Болгарын бөхөд ялагдав

Х.Болортуяа Болгарын бөхөд ялагдав

Эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-д хүч сорьж буй Х.Болортуяа хоёр дахь барилдаанаа Болгарын бөх Тайбе Юсеиний эсрэг хийлээ. Түүний өрсөлдөгч нь 2018 оны дэлхийн аварга. 2012, 2013, 2019 оны ДАШТ-ий мөнгө, 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальтай. Европын хошой аварга цолтой нэгэн байв. Барилдаан эхлээд л манай бөх хөлдөө алдаж, хоёр оноо алдсан. Улмаар Болгар бөх шахаж эргүүлсээр 10:0 оноогоор цэвэр яллаа. Одоо Юсеин финалд шалгарвал манай бөх дагаж барилдах боломжтой. Тэрбээр хагас шигшээд Японы бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Юкако Кавайтай барилдах юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.