Тэрүнофүжи Ган-Эрдэнэ тэргүүтэй монгол бөхчүүд давлаа

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ тэргүүтэй монгол бөхчүүд давлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн найм дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2020.09.20) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн Аки башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон билээ. Зүүнийг манлайлж буй озэки Асанояама башёгийн найм дахь өдөр Ютакаяаматай барилдаж, Аки башёгийн тав дахь ялалтаа авлаа. Озэки Асанояама таван даваа, гурван унаатай байна. Харин өнгөрөгч башёгийн түрүү бөх Тэрүнофүжи Ган-Эрдэнэ Тамаваши Мөнх-Оргил тааран барилдаж, башёгийн зургаа дахь даваагаа авлаа. Тэрүнофүжи Ган-Эрдэнэ башёг зургаан даваа, хоёр унаатай үргэлжлүүлж байгаа бол Тамаваши Мөнх-Оргил гурван даваа, таван унаатай явна. Барууны манлайд бичигдэж буй озэки Такакэйшо башёгийн найм дахь өдөр маэгаширагийн дөрөвт эрэмбэлэгдэж буй Точиношинтой тааран барилдаж, ээлжит ялалтаа авлаа. Монгол бөхчүүдээс Ичиножо Ичинноров Котошохог давж таван даваа, гурван унаатай, Хошорюү Бямбасүрэн Котошогикү давж дөрвөн даваа, дөрвөн унаатай тус тус башёг үргэлжлүүлж байна. Хоёр унаа, таван даваатай байсан Кирибаяама Лхагвасүрэн Кагаяакиг ялж, зургаан даваатай боллоо. Одоогийн байдлаар башёг зургаан даваа хоёр унаатайгаар тэргүүлж буй долоон бөх байна.

Эх сурвалж: news.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.