"Токио 2020" паралимпийн наадамд оролцож буй манай улсын тамирчид өнөөдөр тэмцээнээ эхлүүллээ. Жүдо бөхийн B3 ангиллын 60 кг-ын жинд С.Ядамдорж, B3 ангиллын 66 кг-ын жинд А.Мөнхбат нар Монгол Улсын шигшээ багийн тамирчдын тэмцээний салхийг хагалж барилдлаа. А.Мөнхбат эхний барилдаандаа Австралийн бөхийг, С.Ядамдорж Гүржийн бөхийг ялсан юм. Харин тэд хоёрдугаар тойрогт ялагдлаа. А.Мөнхбат Украины, С.Ядамдорж Казахстаны бөхөд ялагдав. Манай хоёр тамирчинг ялсан бөхчүүд хэсгээс гарсан тохиолдолд тэд дагах барилдаан хийх юм. Есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх энэхүү наадамд 160 гаруй улсын 4400 орчим тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Монгол Улсын баг тамирчид зуны паралимпийн 16 дахь удаагийн их наадамд пара жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын зургаан төрөлд дараахь 11 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.