О.Пүрэв One Championship-ын анхны тулаандаа хүнд цохилтоор яллаа

О.Пүрэв One Championship-ын анхны тулаандаа хүнд цохилтоор яллаа

MGL-1 FC-ийн 57 кг жингийн аварга, “Ардын Хүү” хочит Отгонжаргалын Пүрэв "One Championship"-ын анхны тулаанаа хийлээ.

Холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг One Championship өнөөдөр "Battleground 3" арга хэмжээгээ зохиож байна.

Тус арга хэмжээний эхний тулааныг Bantamweight жинд О.Пүрэв Тайландын “Phuket Top" багийн харьяа Их Британи улсын тамирчин Бэн Ройлтой хийлээ.

Тэрээр тулаан эхлээд удаагүй эхний минутад буюу 48 секундэд дараалсан цохилт оруулж хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авлаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.