Роналду эцсийн мөчид хоёр гоолыг толгойгоороо мөргөн оруулж баг нь хожлоо

Роналду эцсийн мөчид хоёр гоолыг толгойгоороо мөргөн оруулж баг нь хожлоо

2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолт  эхэллээ. Өнгөрсөн шөнийн хамгийн сонирхол татсан тоглолт бол Португал болон Хойд Ирландын тоглолт билээ. Тус тоглолтод  Ирландаас 45 дахь минутад Иган гоолдож тоглолтыг тэргүүлж эхэлжээ.

Гэвч эсрэг багт өдгөө 37 настай Криштиану Роналду 86 дахь минутад толгойгоороо мөргөж гоолдсон бол шүүгчийн мэдлийн 96 дахь минутад дахин толгойгоороо оруулж баг нь 2-1 харьцаагаар хожлоо. Роналду нь Ираны домог Али Даеи-н шигшээ багийн өмсгөлтэй хамгийн олон гоол хийсэн буюу 109 гоолтой байсан эрхмийг гүйцэж 111 гоолтойгоор цор ганц хөлбөмбөгч болон тэргүүлж эхэллээ.

Португал нь А хэсэгт багтсан бөгөөд Португал, Серби, Ирланд, Азербайжан, Люксембург гэсэн багууд багтсан билээ.

Бусад тоглолтын үр дүн

Казахстан 2 : 2 Украин 
Португал 2 : 1 Ирланд 
Франц 1 : 1 Босни Герцеговина 
Дани 2 : 0 Шотланд 
Фарерские о-ва 0 : 4 Израиль 
Молдова 0 : 2 Австри
Латви 3 : 1 Гибралтар 
Норвеги 1 : 1 Нидерланды 
Турц 2 : 2 Черногория 
Мальта 3 : 0 Кипр 
ОХУ 0 : 0 Хорват 
Словен 1 : 1 Словак 
Люксембург 2 : 1 Азербайжан

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.