Саид Моллай: Би одоо буудлын нэг өрөөнд амьдарч байгаа бол хоёр өрөө орон сууцанд амьдрахаар боллоо

Саид Моллай: Би одоо буудлын нэг өрөөнд амьдарч байгаа бол хоёр өрөө орон сууцанд амьдрахаар боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцсон баг тамирчдаа өнөөдөр хүлээн авч уулзлаа.
 
Энэ үеэр Токиогийн олимпын мөнгөн медальт Саид Моллай сэтгэгдлээ илэрхийллээ. 
 
Тэрбээр, "Монголын бүх ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Олимпын наадам болон паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад баяр хүргэе. Мөн өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхий сайдад талархал дэвшүүлж байна. Би маш их баяртай байна. Энэхүү дэмжлэг нь бидэнд маш том туслалцаа, дэмжлэг болж байгаа юм. Мөн би өмнө маш олон худал мэдээ харсан. Намайг Герман улсын иргэншилтэй болсон гэх худал мэдээлэл олныг харсан. Энэ бол худал. Би Монгол Улсын иргэн. Энэ медалийг Монголын ард иргэдэд зориулсан. Би хэзээ ч Монгол Улсын иргэншлээсээ татгалзахгүй гэдгээ амлаж байна.
 
Монголчуудад хандаж хэлэхэд худал мэдээнд бүү итгэ. Намайг үргэлж тусалж дэмждэг Монголын ард түмэнд баярлалаа. Хэсэг амралтын дараа бэлтгэлдээ хамрагдаж дараагийн олимпт амжилтаа ахиулах болно. Монголын ард түмэн болон Жүдо бөхийн холбоонд дахин талархлаа илэрхийлье.
 
Тун удахгүй эрчимтэй бэлтгэлдээ эргэн ороод дараагийн тэмцээндээ бэлдэнэ. Парисын олимпод сайн амжилт үзүүлнэ гэж найдаж байна. Монголчууддаа, тусалж дэмждэг байгууллагууддаа баярлалаа. Би одоо буудлын нэг өрөөнд амьдарч байгаа бол хоёр өрөө орон сууцанд амьдрахаар боллоо" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.