Парисын их дуулгаас Б.Хорлоодой, Э.Ариунболд нар хүрэл медаль хүртлээ

Парисын их дуулгаас Б.Хорлоодой, Э.Ариунболд нар хүрэл медаль хүртлээ

2021 оны Парисын их дуулга тэмцээний эхний өдрийн барилдаан өндөрлөлөө.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван жингийн барилдаанууд болсноос манай улсын 12 бөх зодоглосон.

Үүнээс эрэгтэйчүүдийн -60 кг жинд зодоглосон Э.Ариунболд Японы Генки Когаг ялж, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой Францын Клое Девиктог ялж хүрэл медалийг хүртлээ.

Өнөөдөр барилдсан бусад тамирчдын үр дүн:

  1. Эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг эхний шатанд Францын Ширин Буклид ялагдаж тэмцээнээ дуусгасан
  2. эмэгтэй -48 кг жинд Б.Баасанхүү эхний шатанд Францын Мелани Виюд ялагдаж тэмцээнээ дуусгасан
  3. эмэгтэй -57 кг жинд Б.Энхрийлэн хоёрдугаар шатанд Словенийн Кажа Казерт ялагдан тэмцээнээ дуусгасан
  4. эмэгтэй -63 кг жинд Б.Ганхайч эхний шатанд Португалын Барбара Тимод ялагдан тэмцээнээ дуусгасан
  5. эмэгтэй -63 кг жинд С.Лхагвадулам эхний шатанд Испанийн Сарай Падияа Гуэррерод ялагдан тэмцээнээ дуусгасан
  6. эрэгтэй -60 кг жингийн хүрэл медалийн төлөө Э.Сумъяабазар Францын Ромайн Валадьер Пикард ялагдан тавдугаар байр эзлэв.
  7. эрэгтэй -66 кг жигийн дагах барилдаанд Б.Нармандах Францын Орландо Казорлад ялагдан долоодугаар байр эзлэв
  8. эрэгтэй -73 кг жинд Ц.Цогтбаатар эхний шатанд Оросын Евгени Прокопчукт ялагдан тэмцээнээ дуусгасан
  9. эрэгтэй -73 кг жинд О.Уранбаяр эхний шатанд Тажикистаны Сомон Махмадбековд ялагдан тэмцээнээ дуусгасан
  10. эрэгтэй -66 кг жингийн хүрэл медалийн төлөө Б.Эрхэмбаяр Францын Орландо Казорлад ялагдан тавдугаар байр эзлэв

Маргааш манай улсаас

  1. Б.Мөррэнцэн -81 кг
  2. Г.Болор-Очир -81 кг
  3. Г.Алтанбагана -90 кг
  4. Б.Тэнгис -90 кг
  5. Б.Гончигсүрэн -100 кг
  6. О.Хангал -100 кг
  7. О.Цэцэнцэнгэл 100 кг
  8. Ц.Энхчимэг -70 кг
  9. Б.Эрдэнэт-Од -78 кг
  10. А.Адьяасүрэн 78 кг жинд тус тус барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.