Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо UFC /Ultimate Fighting Championship/-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин "Шуурга" хочит Д.Батгэрэл дөрөв дэх тулаанаа хийлээ.
Сүүлийн хоёр тулааны өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор ялсан тэрээр энэхүү цувралаа гурван тоглолт болгон сунгалаа.
Тулаан АНУ-ын Лас Вегаст "UFC Fight Night: Holm vs. Dumont" буюу "UFC Fight Night 195" арга хэмжээний үеэр болсон.
9-2-0 амжилттай явсан Д.Батгэрэлийн ширүүн тулааны ээлжит хохирогч нь 14-8-0 амжилттай байсан "Killer B" хочит АНУ-ын Брандон Дэвис байлаа.
Тулаан ердөө хоёр минут үргэлжилсэн бөгөөд Д.Батгэрэл ээлж дараалсан довтолгоогоор өрсөлдөгчөө унагаж ялалтын тоогоо 10 болгон нэмлээ.
2019 оны есдүгээр сараас хойш UFC-д тулаан хийгээгүй Дэвис "Gulf Coast MMA" холбоонд дөрвөн тулаан хийж ялаад байсан юм.
Өдгөө 31 настай, холимог тулааны өдөн жин /Bantamweight 55,7-61,2/-д тулалддаг Д.Батгэрэл
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.