Реал Мадрид клуб хожлоо

Реал Мадрид клуб хожлоо

Аваргуудын лигийн хэсгийн шатны гуравдугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Украйны Шахтер Донец клуб талбайдаа Испаний эүэн хааны Реал Мадрид клубтэй тоглож 5-0 харьцаагаар Реал хожлоо. Улмаар хоёр хожил, нэг хожигдолтой болж нийт 6 оноотойгоор D хэсгийн хоёрт бичигдэж байгаа бол Шахтер 1 тэнцээ, хоёр хожигдолтой, нийт 1 оноотойгоор хүснэгтйин сүүлийг мушгиж байна.

Тус тоглолтын салхийг 37 минутад Шахтерын Кривцов өөрийн хаалгандаа хийсэн бол 51, 56 минутад Винисиус Жуниор дубл хийсэн бол 64 минутад Родриго эцсийн цэгийг 90+1 минутад Бензема нар гоолджээ.

Өнгөрсөн шөнө болсон аваргуудын лигийн үр дүн

Бешикташ 1 : 4 Спортинг 
Брюгге 1 : 5 Манчестер Сити 
Аякс 4 : 0 Боруссия Дортмунд 
ПСЖ 3 : 2 РБ Лейпциг 
Шахтер 0 : 5 Реал Мадрид 
Интер 3 : 1 Шериф 
Атлетико 2 : 3 Ливерпүүл 
Порту 1 : 0 Милан 
Барселона– : –Динамо Киев 
Ред Булл– : –Вольфсбург 
Бенфика– : –Бавария 
Янг Бойз– : –Вильярреал 
Манчестер Юнайтед– : –Аталанта 
Лилль– : –Севилья 
Челси– : –Мальме 
Зенит– : –Ювентус

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.