Чикаго Буллз баг улирлыг хожигдолгүй тэргүүлж байна /Тойм бичлэгтэй/

Чикаго Буллз баг улирлыг хожигдолгүй тэргүүлж байна /Тойм бичлэгтэй/

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Энэ зун эрс шинэчлэлийг хийж чадсан Чикаго Буллз баг өнөөдөр Торонто Репторс багийн талбайд зочилж тоглож 111-108 харьцаагаар Бухнууд хожлоо. Улмаар улирлын эхний дөрвөн тоглолтод ганц хожигдолтойгүйгээр дорнод бүсийг тэргүүлж байгаа бол Репторс 1 хожил, 3 хожигдолтойгоор дорнод бүсийн сүүлийг мушгиж байна.

Тус тоглолтод Димар ДеРозаг 26 оноо, 4 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Зак Лавин 22 оноо, Лонзо Болл 15 оноог авчээ. Эсрэг багаас Ануноби 22 оноо, 8 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Гарри Трэнт ЖР 18 оноогоор тусалжээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Шарлотт Хорнетс 129 : 140 Бостон Селтиск
Индиана Пэйсэрс 109 : 119 Милуоки Багс
Атланта Хаукс 122 : 104 Детройт Пистонс
Брүүклин Нетс 104 : 90 Вашингтон Уйзардс
Майами Хит 107 : 90 Орландо Межик
Торонто Репторс 108 : 111 Чикаго Буллз
Миннесота Тэмбэруолвз 98 : 107 Нью Орлеан Паликанс 
Денвер Наггетс 87 : 99 Кливленд Кавалерс
Лос Анжелес Клипперс 116 : 86 Портленд Трэйл Блэйзэрс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.