Хожигдолгүй явсан Шарлот Хорнетс багийг Бостон Селтикийн залуус нэмэлт цагт буулгаж авлаа

Хожигдолгүй явсан Шарлот Хорнетс багийг Бостон Селтикийн залуус нэмэлт цагт буулгаж авлаа

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Улирал эхэлсэнээс хойш хожигдолгүй явсан Шарлот Хорнетс баг талбайдаа Бостон Селтикс багийг хүлээн авч тоглож нэмэлт цагт 140-129 харьцаагаар Селтикс хожлоо. Улмаар Хорнетс гурван хожил нэг хожигдолтой болж дорнод хоёрт бичигдэж байгаа бол Селтикс хоёр хожил, 2 хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Жейсон Тэйтум 41 оноо, 7 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жейлон Браун 30 оноо, 9 самбар, Деннис Шройдер 30 оноог авчээ. Эсрэг багаас Ламело Болл 25 оноо, 5 самбар, 9 дамжуулалт, Майкл Бриджис 25 оноо, 9 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Шарлотт Хорнетс 129 : 140 Бостон Селтиск
Индиана Пэйсэрс 109 : 119 Милуоки Багс
Атланта Хаукс 122 : 104 Детройт Пистонс
Брүүклин Нетс 104 : 90 Вашингтон Уйзардс
Майами Хит 107 : 90 Орландо Межик
Торонто Репторс 108 : 111 Чикаго Буллз
Миннесота Тэмбэруолвз 98 : 107 Нью Орлеан Паликанс 
Денвер Наггетс 87 : 99 Кливленд Кавалерс
Лос Анжелес Клипперс 116 : 86 Портленд Трэйл Блэйзэрс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.