Өнөөдөр Ц.Цогтбаатар тэргүүтэй долоон бөх Бакугийн дэвжээнд гарна

Өнөөдөр Ц.Цогтбаатар тэргүүтэй долоон бөх Бакугийн дэвжээнд гарна

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Бакугийн Их Дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 5-7 хооронд болно. Тус тэмцээнд таван тивийн нийт 29 орны 196 тамирчин оролцох бол манай улсаас 22 тамирчин өрсөлдөх аж.

Өнөөдөр эрэгтэй -73, -81, эмэгтэй -63, -70 кг жингийн барилдаанууд боллоо.

Эрэгтэй -73 кг жинд манайхаас хоёр бөх барилдана. Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар А хэсгийг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Япон болон Азербайжаны бөхчүүдийн ялсантай нь хүч үзнэ. Харин D хэсэгт орсон О.Уранбаяр эхний тойрогтоо Японы бөх Кен Ойошитэй барилдана.

Эрэгтэй -81 кг жинд манайхаас хоёр бөх барилдана. В хэсэгт орсон Б.Мөррэнцэн эхний тойрогтоо Азербайжаны бөх Карим Маммадовтой барилдана. Харин D хэсэгт багтсан Г.Болор-Очир эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Канад болон Бразилийн бөхчүүдийн ялсантай нь барилдана.

Эмэгтэй -63 кг жинд манайхаас хоёр бөх барилдана. А хэсэгт С.Лхагвадулам эхний тойрогтоо Японы бөх Мегуми Хорикаватай барилдана. Харин В хэсгийг тэргүүлсэн Б.Ганхайч эхний тойрогтоо хийлж, хэсгийн аваргын төлөө тойрогт Чехийн бөх Рената Зачоватай барилдана.

Эмэгтэй -70 кг жинд Ц.Энхчимэг В хэсгийг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогтоо хийлж, хэсгийн аваргын төлөө Германы бөх Жюли Хойлтерхофтой барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.