Б.Ганхайч алт, Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө барилдана

Б.Ганхайч алт, Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Бакугийн Их Дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 5-7 хооронд болно. Тус тэмцээнд таван тивийн нийт 29 орны 196 тамирчин оролцох бол манай улсаас 22 тамирчин өрсөлдөх аж.

Өнөөдөр эрэгтэй -73, -81, эмэгтэй -63, -70 кг жингийн барилдаанууд боллоо.

Эрэгтэй -73 кг жинд манайхаас хоёр бөх барилдана. Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар А хэсгийг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Япон бөх Рой Цүкамототой барилдаж цэвэр ялсан бол хэсгийн аваргын төлөө Кыргызстаны бөх Эртур Турдубаевтай барилдаж цэвэр ялж мөнгөн медалийн төлөө ОХУ-ын бөх Махмадбек Махмадбековтой барилдаж цэвэр ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх Аюб Хажалиевтэй барилдана Харин D хэсэгт орсон О.Уранбаяр эхний тойрогтоо Японы бөх Кен Ойошитэй барилдаж нэмэлт цагт цэвэр ялагджээ.

Эрэгтэй -81 кг жинд манайхаас хоёр бөх барилдана. В хэсэгт орсон Б.Мөррэнцэн эхний тойрогтоо Азербайжаны бөх Карим Маммадовтой барилдаж нэмэлт цагт базари үнэлгээгээр ялсан бол хоёрдугаар тойрогт Молдовын бөх Дорин Готоноагатай барилдаж нэмэлт цагт ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ. Харин D хэсэгт багтсан Г.Болор-Очир эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Канадын бөх  Франсуа Готиер Драпотой барилдаж ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эмэгтэй -63 кг жинд манайхаас хоёр бөх барилдана. А хэсэгт С.Лхагвадулам эхний тойрогтоо Японы бөх Мегуми Хорикаватай барилдана. Харин В хэсгийг тэргүүлсэн Б.Ганхайч эхний тойрогтоо хийлж, хэсгийн аваргын төлөө тойрогт Чехийн бөх Рената Зачоватай барилдаж базари үнэлгээр ялсан бол Мөнгөн медалийн төлөө Японы бөх Мегуми Хорикаватай барилдаж базари үнэлгээ ялжээ. Улмаар алтан медалийн төлөө Их Британы бөх Люси Рэншаллтай барилдана.

Эмэгтэй -70 кг жинд Ц.Энхчимэг В хэсгийг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогтоо хийлж, хэсгийн аваргын төлөө Германы бөх Жюли Хойлтерхофтой барилдаж нэмэлт цагт цэвэр ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт Германы бөх Мириам Буткерэйтай барилдаж цэвэр ялагджээ.

Медалийн төлөөх барилдаан 21:00 цагт эхэлнэ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.