Лука Дончич цаг дуусах мөчид холын зайнаас оруулж, Бостон Селтикс багийг буулгаж авлаа (Бичлэгтэй)

Лука Дончич цаг дуусах мөчид холын зайнаас оруулж, Бостон Селтикс багийг буулгаж авлаа (Бичлэгтэй)

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Даллас Мавирекс талбайдаа Бостон Селтикс багтай улирлын эхний тоглолтоо хийлээ. Тус тоглолтын эхний хагаст талбайн эзэд 17 онооны тэргүүлэлттэй дуусгасан ч гуравдугаар үед 10 оноо дутуу авч улмаар шийдвэрлэх үеийн төгсгөлд 104-104 харьцаагаар тэнцсэн байсан ч Лука Дончичийн гурван хамгаалагчийн эсрэг холын зайнаас шидэж амжилттай болгосноор 107-104 харьцаагаар Мавирекс хожлоо. Улмаар зургаан хожил, гурван хожигдолтой болж өрнөд бүсийн гуравт бичигдэж байгаа бол Селтикс дөрвөн хожил, зургаан хожигдолтойгоор дорнод бүсийн 11-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Лука Дончич 33 оноо, 9 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бөгөөд Кристапс Порзингс 21 оноо 5 самбараас бөмбөг авч тусалжээ. Эсрэг багаас Жэйсон Тэйтум 32 оноо, 11 самбар, Деннис Шройдер 20 оноо авсан бөгөөд Жейлон Браун тус тоглолтод оролцоогүй байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Денвер Наггетс 95 : 94 Хьюстон Рокетс
Майами Хит 118 : 115 Юта Жазз
Чикаго Буллз 105 : 114 Филадельфиа 76
Даллас Мавирекс 107 : 104 Бостон Селтикс
Финикс Санс 121 : 117 Атланта Хаукс
Портленд Трэйл Блэйкэрс 105 : 90 Лос Анжелес Лейкерс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.