А.Адъяасүрэн алт, О.Цэцэнцэнгэл хүрэл медалийн төлөө барилдана

А.Адъяасүрэн алт, О.Цэцэнцэнгэл хүрэл медалийн төлөө барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Бакугийн Их Дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 5-7 хооронд болно. Тус тэмцээнд таван тивийн нийт 29 орны 196 тамирчин оролцох бол манай улсаас 22 тамирчин өрсөлдөх аж. Манай бөхчүүдээс Б.Ганхайч мөнгө, Б.Хорлоодой, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртээд байгаа билээ.

Өнөөдөр эрэгтэй -90, -100, +100 эмэгтэй -78, +78 кг жингийн барилдаанууд боллоо.

Эрэгтэй -90 кг жинд манайхаас хоёр бөх барилдана.  Б.Тэнгис А хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо АНУ-ын бөх Жон Жэйнтай барилдаж цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. Харин D хэсгийг толгойлж байгаа Г.Алтанбагана эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Японы бөх Косүкэ Машияаматай барилдаж базари үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.

Эрэгтэй -100 кг жинд манайхаас хоёр бөх барилдана.  Б.Гончигсүрэн В хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо Бразилийн бөх Андре Хумбертотой барилдаж торгуулиар ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. Харин О.Хангал D хэсэгт орж эхний тойрогтоо ОХУ-ын бөх Нииаз Билаловтой барилдаж цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эрэгтэй +100 кг жинд О.Цэцэнцэнгэл D  хэсэгт орж эхний тойрогтоо хийлж хэсгийн аваргын төлөө Туркын бөх Камел Эрдогантой барилдаж цэвэр ялжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Японы бөх Тацүрү Сайтотой барилдаж цэвэр ялагдаж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Хүрэл медалийн төлөө Бразилийн бөх Тиаго Палминитэй барилдана.

Эмэгтэй -78 кг жинд Б.Эрдэнэ-Од А хэсэгт орж хэсгийн аваргын төлөө Германы бөх Луиза Малзахнтай барилдаж цэвэр ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт Германы бөх Тереса Зенкертай барилдаж цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эмэгтэй +78 кг жинд А.Адъяасүрэн D хэсэгт орж хэсгийн аваргын төлөө Унгарын бөх Мерседес Сзигетваритай барилдаж нэмэлт цагт цэвэр ялжээ. Мөнгөн медалийн төлөө Бразилийн бөх Сибилла Факчоллитэй барилдаж нэмэлт цагт базари үнэлгээгээр ялсанаар алтан медалийн төлөө барилдахаа болжээ. Алтан медалийн төлөө Германы бөх Рене Лухттай барилдана.

Медалийн төлөөх барилдаан 21:00 цагаас эхэлнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.