А.Адъяасүрэн мөнгөн медаль хүртлээ /Барилдааны бичлэгтэй/

А.Адъяасүрэн мөнгөн медаль хүртлээ /Барилдааны бичлэгтэй/

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Бакугийн Их Дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 5-7 хооронд болно. Тус тэмцээнд таван тивийн нийт 29 орны 196 тамирчин оролцох бол манай улсаас 22 тамирчин өрсөлдөх аж. Манай бөхчүүдээс Б.Ганхайч мөнгө, Б.Хорлоодой, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртээд байгаа билээ.

Өнөөдөр эрэгтэй -90, -100, +100 эмэгтэй -78, +78 кг жингийн барилдаанууд боллоо.

Эмэгтэй +78 кг жинд А.Адъяасүрэн алтан медалийн төлөө Германы бөх Рене Лухттай барилдаж цэвэр ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Түүний их дуулгаас хүртсэн анхны медаль нь мөнгөн медаль болжээ.

Тэрбээр D хэсэгт орж хэсгийн аваргын төлөө Унгарын бөх Мерседес Сзигетваритай барилдаж нэмэлт цагт цэвэр ялж медалийн төлөө барилдах эрхтэй болжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Бразилийн бөх Сибилла Факчоллитэй барилдаж нэмэлт цагт базари үнэлгээгээр ялсанаар алтан медалийн төлөө барилдахаар болсон байна.

АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ГЕРМАНЫ БӨХ РЕНЕ ЛУХТТАЙ БАРИЛДАЖ ЦЭВЭР ЯЛАГДАЖ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 

МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БРАЗИЛИЙН БӨХ СИБИЛЛА ФАКЧОЛЛИТЭЙ БАРИЛДАЖ НЭМЭЛТ ЦАГТ БАЗАРИ ҮНЭЛГЭЭГЭЭР ЯЛСАН

 

ХЭСГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ УНГАРЫН БӨХ МЕРСЕДЕС СЗИГЕТВАРИТАЙ БАРИЛДАЖ НЭМЭЛТ ЦАГТ ЦЭВЭР ЯЛСАН

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.