Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Бакугийн Их Дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 5-7 хооронд болно. Тус тэмцээнд таван тивийн нийт 29 орны 196 тамирчин оролцох бол манай улсаас 22 тамирчин өрсөлдөх аж. Манай бөхчүүдээс Б.Ганхайч мөнгө, Б.Хорлоодой, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртээд байгаа билээ.
Өнөөдөр эрэгтэй -90, -100, +100 эмэгтэй -78, +78 кг жингийн барилдаанууд боллоо.
Эрэгтэй +100 кг жинд О.Цэцэнцэнгэл хүрэл медалийн төлөө Бразилийн бөх Тиаго Палминитэй барилдаж базари үнэлгээгээр ялж хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр D хэсэгт орж эхний тойрогтоо хийлж хэсгийн аваргын төлөө Туркын бөх Камел Эрдогантой барилдаж цэвэр ялжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Японы бөх Тацүрү Сайтотой барилдаж цэвэр ялагдаж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон билээ.
ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БРАЗИЛИЙН БӨХ ТИАГО ПАЛМИНИТЭЙ БАРИЛДАЖ БАЗАРИ ҮНЭЛГЭЭГЭЭР ЯЛЖ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ЯПОНЫ БӨХ ТАЦҮРҮ САЙТОТОЙ БАРИЛДАЖ ЦЭВЭР ЯЛАГДСАН
ХЭСГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ТУРКЫН БӨХ КАМЕЛ ЭРДОГАНТОЙ БАРИЛДАЖ ЦЭВЭР ЯЛЖЭЭ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.