Өнгөрсөн жилийн улирлын "Үнэ цэнэтэй тоглогч" Денвер Наггетс багийн Никола Иокич даваа гарагийн өглөөний тоглолтод Миами Хит багтай тоглож байх үед Маркифф Моррис түүнийг мөргөхөд Иокич түүнийг эргүүлээд түлхэжээ. Энэ асуудлаас болж хоёр тамирчинг тоглолт дуусахаас өмнө талбайгаас хөөсөн бөгөөд өчигдөр NBA-ын зүгээс уг тоглогчдыг шийтгэжээ. Тодруулбал, Никола Иокичийг нэг тоглолт өнжих ба нэг тоглолтын цалин болох 210.417 ам.долларыг авахгүй болжээ. Харин Маркифф Моррисийг 50 мянган ам.доллар Жимми Батлерыг 30 мянган ам.доллараар торгохоор болжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.