Английн премьер лигийн дөрөвдүгээр тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Эхний гурван тойргоос хоёр хожил, нэг тэнцээтэй гарч ирсэн “Эвертон” клуб энэ шатанд “Сандерланд”-ын талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Шинэ дасгалжуулагчтайгаар улирлыг эхэлж байгаа “Мерсисайдын цэнхэрүүд” ийн дөрвөн тойргийн дараах байдлаар 10 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж эхлээд байна.
Тоглолтын хувь заяаг шийдсэн гурван гоолыг Бельги довтлогч Лукаку оруулсан. Тэрбээр 60, 68, 71 дэх минутад буюу ердөө л 11 минутын дотор хет-трик хийж, хөлбөмбөгийн түүхэнд бас нэгэн содон амжилтыг үзүүллээ. Харин “Сандерланд” хожигдсоноор 1 оноотой хэвээр үлдэж, 19 дүгээр байрт бичигдэж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.