Кайл Кузма гайхалтай шидэлт гүйцэтгэж багаа хожилд хөтөллөө

Кайл Кузма гайхалтай шидэлт гүйцэтгэж багаа хожилд хөтөллөө

NBA-ын талбайд 13 тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Клевленд Кавалерсийн талбайд Вашингтон Уйзардс багтай тоглож эцсийн мөчид Кайл Кузмагийн гайхалтай шидэлтийн ачаар 97-94 харьцаагаар Уйзардс буулгаж авлаа.

Улмаар найман хожил, гурван хожигдолтой болж дорнод бүсийг тэргүүлж байгаа бол Кавалерс долоон хожил, таван хожигдолтой болжээ

Тус тоглолтод Кайл Кузма 22 оноо, 5 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Монтрез Харрел 24 оноо, Бредли Бийл 13 оноо, 7 самбар, 7 дамжуулалтаар тусалжээ. Эсрэг багаас Дариус Гарланд, Эван Моблий нар 19 оноог авсан бөгөөд сэлгээнээс Рики Рубой 20 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.