“Доха Мастерс 2021” эхний өдөр манай улсаас хоёр тамирчин медалийн төлөө өрсөлдөнө

“Доха Мастерс 2021” эхний өдөр манай улсаас хоёр тамирчин медалийн төлөө өрсөлдөнө

2021 онд IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж “Доха Мастерс 2021” тэмцээний эхний өдөр 9 тамирчин зодоглосноос хоёр бөх хүрэл медалийн төлөө барилдахаар үлдлээ.

Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд эхний тойрогтоо гоц мөргөсөн Г.Хэрлэн хүрэл медалийн төлөө Ё.Басхүү торгуулийн тойрогт ялсан ОХУ-ын бөх Арам Григорянтай барилдана. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Германы Себастиан Сейдлтэй тааран барилдаж ялсан бол С хэсгийн аваргын төлөө  Казакстаны Ерлан Серикжанов барилдаж ялалт байгуулсан бөгөөд мөнгөн медалийн төлөө Барух Шмайловтой барилдаж цэвэр ялагдлаа.

Харин эмэгтэйчүүдийн -48 кг жинд барилдаж буй МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын бөх Мелани Клементтэй барилдана. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд байсан бол хоёрдугаар тойрогт Оросын Ирина Долгова нэгдүгээр тойрогт шагайндаа бэртэл аван, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Хэсгийн аваргын төлөө Украины Дариа Билодидтой барилдаж ялагдаж хүлээж торгуулийн тойрогт барилдаж ялагдаж торгуулийн тойрогт Аргентины Паула Паретотой барилдаж базари үнэлгээгээр ялжээ. 

Медалийн төлөөх барилдаан 22:00 цагаас эхэлнэ.

“Доха Мастерс 2021” тэмцээний аваргын төлөө 5 тивийн 70 орноос хүрэлцэн ирэх 401 тамирчид /эрэгтэй-215, эмэгтэй-186/ эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд 1-р сарын 11-13-ны хооронд өрсөлдөж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.