Портлэнд Трэйл Блэйзэрс баг Чикаго Буллзыг хожлоо

Портлэнд Трэйл Блэйзэрс баг Чикаго Буллзыг хожлоо

NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Портлэнд Трэйл Блэйзэрс талбайдаа Лос Анжелесийн хоёр багийг хожоод байгаа Чикаго Буллз багтай тоглож эцсийн мөчид 107-112 харьцаагаар Блэйзэрс хожлоо. Улмаар найман хожил, найман хожигдолтой болж  өрнөд бүсийн наймд бичигдэж байгаа бол Бухнууд 10 хожил, таван хожигдолтой болж дорнод бүсийн гуравт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Диман Лилард 22 оноо, 4 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Норман Поуэл, Юүсиф Нуркич нар 18 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Зак Лавин 30 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Димар Дерөүзэн 22 оноог авчээ.

Өнөөдрийн болсон бусад тоглолтын үр дүн

Детройт Пистонс 97 : 89 Индиана Пэйсэрс
Шарлотт Хорнетс 97 : 87 Вашингтон Уйзардс
Милуоки Багс 109 : 102 Лос Анжелес Лейкерс
Майами Хит 113 : 98 Нью Орлеан Паликанс
Нью-Йорк Никс 98 : 104 Орландо Межик
Брүүклин Нетс 109 : 99 Кливленд Кавалерс
Атланта Хаукс 110 : 99 Бостон Селтикс
Миннесота Тембэруолвз 107 : 97 Сакраменто Кингс
Оклахома-Сити Тандер 101 : 89 Хьюстон Рокетс
Портленд Трэйл Блэйзэрс 112 : 107 Чикаго Буллз
Финикс Санс 105 : 98 Даллас Мавирекс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.