Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын барилдаан буюу кюүшү башёгийн ес дэх өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр маэгаширагийн 5-аас барилдах Такаясүтэй барилдаж давсан байна. Улмаар есөн даваатай болж башёг тэргүүлж байна. Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нутгийн бөх маэгаширагийн 5-аас барилдах Хошорюү С.Бямбасүрэн барилдана. Башёг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон озеки Такакэйшо нар нэг ч унаагүйгээр тэргүүлж байна.

Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдаж давжээ. Улмаар гурван даваа зургаан унаатай боллоо. Өнөөдрийн түүний өрсөлдөгч маэгаширагийн 2-оос барилдах Оношотой барилдана.

Харин Комүсүби Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 2-оос барилдах Оношотой барилдаж өвдөг шорооджээ. Улмаар гурван даваа, зургаан унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 3-аас барилдах Миёгорютэй барилдана.

Энэ удаагийн кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9-0

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 3-6

Комүсүби Ичиножо А.Ичинноров 3-6

М-5 Хошорюү С.Бямбасүрэн 4-5

М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-2

М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 5-4

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.