Бэн Симмонс трипл дабл гүйцэтгэж баг нь хожлоо

Бэн Симмонс трипл дабл гүйцэтгэж баг нь хожлоо

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Филадельфи 76 талбай дээрээ Миами Хит багтай тоглолоо. Хэдхэн хоногийн өмнө болсон хоёр багийн тоглолт эцсийн мөчид Сиксерс нэмэлт цагт ялалт байгуулсан билээ. Өнөөдрийн тоглолтод харин Сиксерс эхний үеэс тэргүүлж эхэлсэн бөгөөд цаг дуусах хүртэл тэргүүллээ алдалгүй явсаар 108-125 харьцаагаар хожил байгууллаа. Улмаар 9 хожил, 4 хожигдолтой болж дорнод бүсийн хоёрт бичигдэж байгаа бол Хит 4 хожил, 6 хожилдолтой болж дорнод бүсийн 11-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Шэйк Милтон 31 оноог сэлгээнээс авч бүх тоглогчдийг тэргүүлсэн бол Бэн Симмонс 10 оноо, 10 самбар, 12 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.