Тамаваши Б.Мөнх-Оргил качигоши хийлээ

Тамаваши Б.Мөнх-Оргил качигоши хийлээ

Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын барилдаан буюу кюүшү башёгийн арав дахь өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр нутгийн бөх маэгаширагийн 5-аас барилдах Хошорюү С.Бямбасүрэнтэй барилдаж давсан байна. Улмаар 10 даваатай болж башёг тэргүүлж байна. Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нутгийн бөх Комүсүби Ичиножо А.Ичинноровтой барилдана. Башёг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаар тэргүүлж байгаа бол өчигдөр өвдөг шороодсон озеки Такакэйшо М-15 Аби нар нэг ч унаатайгаар удаалж байна.

Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 2-оос барилдах Оношотой барилдаж өвдөг шорооджээ. Улмаар гурван даваа долоон унаатай боллоо. Өнөөдрийн түүний өрсөлдөгч маэгаширагийн 3-оос барилдах Миёгорютэй барилдана.

Харин Комүсүби Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 3-аас барилдах Миёгорютэй барилдаж давжээ. Улмаар дөрвөн даваа, зургаан унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ барилдана.

Маэгаширагийн 3-аас барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр маэгаширагийн 9-өөс барилдах Хиденоүмитэй барилдаж найм дахь даваагаа авч качигоши хийлээ. Түүний өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 10-аас барилдах Чиёотайрютэй барилдана.

Энэ удаагийн кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10-0

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 3-7

Комүсүби Ичиножо А.Ичинноров 4-6

М-5 Хошорюү С.Бямбасүрэн 4-6

М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-2

М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 6-4

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.