Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын барилдаан буюу кюүшү башёгийн арванхоёр дахь өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр секиваки Мэйсэйтэй барилдаж давсан байна. Улмаар 12 даваатай болж башёг тэргүүлж байна. Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ секиваки Митакеүмитэй барилдана.

Харин Комүсүби Ичиножо А.Ичинноровгийн маэгаширагийн 4-өөс барилдах Такарафүжитэй барилдаж тав дахь учраа бөхөө давжээ. Өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 7-оос барилдах Уратай барилдана.

Башёг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаар тэргүүлж байгаа бол озеки Такакэйшо, М-15 Аби нар нэг ч унаатайгаар удаалж байна. Өнөөдөр маэгаширагийн 4-өөс барилдах Такарафүжитэй хоорондоо учраа таарчээ.

Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэн озеки Шодайтай барилдаж өвдөг шорооджээ. Улмаар дөрвөн даваа найман унаатай болж 50 хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болжээ. Өнөөдрийн түүний өрсөлдөгч маэгаширагийн 4-өөс барилдах Такарафүжитэй барилдана.

Маэгаширагийн 3-аас барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр маэгаширагийн 15-аас барилдах Абитэй барилдаж өвдөг шороодлоо. Улмаар есөн даваа гурван унаатай болжээ. Түүний өнөөдөр түүний өрсөлдөгч озеки Шодайтай барилдана.

Энэ удаагийн кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12-0

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 4-8

Комүсүби Ичиножо А.Ичинноров 5-7

М-5 Хошорюү С.Бямбасүрэн 5-7

М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-3

М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 6-6

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.