Жа Морантгүй Мемфис Гриззлис баг Миами Хит багийг талбайд нь буулгаж авлаа

Жа Морантгүй Мемфис Гриззлис баг Миами Хит багийг талбайд нь буулгаж авлаа

NBA-ы.н талбайд 10 тоглолт боллоо. Бем Адебаяог гэмтэлд алдсан Миами Хит баг өнөөдөр талбайдаа Мемфис Гриззлис багтай энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолт Хит ялалт байгуулсан бол өнөөдрийн тоглолт эхний үеэс Гриззлис тэргүүлж эхэлсэн бөгөөд тэргүүллээ алдалгүй явсаар 105-90 харьцаагаар таван тоглолт дараалж ялалт байгууллаа. Улмаар 14 хожил, 10 хожигдолтой болж өрнөд бүсийн 4-р байрт дэвшсэн бол Хит 14 хожил, 11 хожигдолтой болж дорнод бүсийн 4-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Жа Морант гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Диллион Брүүкс 21 оноо, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Десмонд Бен 21 оноо, 8 самбар, Стив Адамс 17 оноо, 16 самбар, Жарен Жаксон, Тяус Жонс нар 14оноог авчээ. Эсрэг багаас Жимми Батлер, Данкан Робинсон нар 20 оноо, Кайл Ловри 17 оноо, 8 дамжуулалт, сэлгээнээс Тайлер Херро 24 оноогоор багаа тэргүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Шарлотт Хорнетс 124 : 127 Филадельфиа 76
Детройт Пистонс 103 : 114 Оклахома-Сити Тандер
Индиана Пэйсэрс 116 : 110 Вашингтон Уйзардс
Майами Хит 90 : 105 Мемфис Гриззлис
Милуоки Багс 112 : 104 Кливленд Кавалерс
Чикаго Буллз 109 : 97 Денвер Наггетс
Миннесота Тембэруолвз 110 : 121 Атланта Хаукс
Финикс Санс 103 : 97 Сан-Антонио Спөрс
Портленд Трэйл Блэйзэрс 49 : 48 Лос Анжелес Клипперс
Голден Стэйт Уорриорс 65 : 44 Орландо Межик

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.