"Бөртэ чоно 2021"-т нэр дэвшигчид тодорлоо

Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ Чоно 2019" гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 13-нд болно.

Тив дэлхийн тэмцээн, уралдаанд эх орноо төлөөлөн амжилт үзүүлсэн шилдэг тамирчдыг гурван номинацад өрсөлдүүлэн шилдгүүдийг шалгаруулна.

Шилдэг эмэгтэй тамирчинд нэр дэвшигчид:

  1. М.Анхцэцэг (хүндийг өргөлт) - Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын IV байрын шагналт
  2. Ц.Анударь (буудлага) - Индонез, Бангладешийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, “Токио-2020” олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны дасгалд 9-р байрт шалгарсан
  3. З.Болортунгалаг (чөлөөт бөх) - Ази тивийн аварга, Иван Ярыгины ОУТ-ий аварга
  4. Б.Болортуяа (чөлөөт бөх) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт
  5. Б.Болор-Эрдэнэ (ширээний теннис) - Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн
  6. Э.Гантуяа (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий хүрэл медальт
  7. О.Гүндэгмаа (буудлага) - Токио 2020 Олимпын наадамд оролцсон. Нийт 7 Олимпын наадамд оролцсон Монголын анхны тамирчин
  8. Э.Даваачимэг (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий мөнгөн медальт
  9. М.Дөлгөөн (чөлөөт бөх) - Ази тивийн аварга
  10. Д.Отгонжаргал (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт
  11. Б.Урантунгалаг (байт харваа) - Олимпын эрх олгох тэмцээнд V байр эзэлж, “Токио-2020” олимпын наадамд оролцсон. Дэлхийн цомын тэмцээнд 663 оноогоор улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон
  12. М.Уранцэцэг (жүдо) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТий хүрэл медальт, Тбилиси, Ташкентийн Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт
  13. Б.Шоовдор (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины ОУТ-ий аварга
  14. Б.Энххүслэн (усанд сэлэлт) - “Токио-2020” олимпын наадмын 50 метрийн чөлөөт сэлэлтэд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон

Шилдэг эрэгтэй тамирчинд нэр дэвшигчид:

  1. Ё.Басхүү (жүдо) - “Токио-2020” олимпын VII байрын шагналт, ДАШТ-ий хүрэл, Ташкентн Их дуулгын мөнгө, Абу Дабигийн Их дуулгын хүрэл медальт
  2. Д.Батгэрэл (холимог тулаан) - 2021 онд UFC Холимог тулаанд 2 тулаан дараалан цэвэр ялалт байгуулсан
  3. Г.Ганбаяр (хөлбөмбөг) - Унгарын дээд лигт “Пушкаш” багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн
  4. Э.Даваахүү (буудлага) - Индонез, Бангладешийн ОУТ-ий аварга, “Токио-2020” олимпын наадмын хийн гар бууны 10 метрийн дасгалд 12-р байр эзэлсэн
  5. Д.Дашнамжил (байт харваа) - ДАШТ-ий урьдчилсан харваанд 652 оноо авч хувийн амжилтаа шинэчлэн, 102 тамирчнаас 9-д эрэмбэлэгдсэн. Хувийн төрөлд шилдэг 16-д, холимог багийн төрөлд А.Отгонжаргалын хамтаар шилдэг наймд шалгарсан
  6. М.Лхагвагэрэл (чөлөөт бөх) - “Токио-2020” олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт
  7. Э.Лхагвасүрэн (ширээний теннис) - Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн
  8. Т.Тулга (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Ромын ОУТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч
  9. С.Моллаей (жүдо) - “Токио-2020” олимпын мөнгөн медальт, Тель-Авивын Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн
  10. Б.Чинзориг (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч
  11. Ц.Цогтбаатар (жүдо) - “Токио-2020” олимпын хүрэл медальт, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальт
  12. Э.Цэндбаатар (бокс) - “Токио-2020” олимпын V байрын шагналт, Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний аварга
  13. С.Жамбалжамц (дугуй) - Дугуйчдын Ази тивийн чансааны хоёрдугаар байранд бичигдэж байгаа, Тour of Thailand тэмцээний аварга
  14. Х.Энх-Амар (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний мөнгөн медальт

Шилдэг багт нэр дэвшигчид:

  1. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг - Токио 2020 Олимпын наадамд оролцсон
  2. Атлетик 220 хөлбөмбөгийн клуб - МХБХ-ны дээд лигийн аварга, AFC CUP тэмцээний хэсгийн шатанд өрсөлдсөн
  3. Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг - FIFA 2022 Азийн бүсийн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн
  4. 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг - Токио 2020 Олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцсон

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.