Леброн Жеймс 100 дахь трипл дабл хийсэн, Мемфис Гриззлис багт хожигдлоо

Леброн Жеймс 100 дахь трипл дабл хийсэн, Мемфис Гриззлис багт хожигдлоо

NBA-ын талбайд өнөөдөр гурван тоглолт боллоо. Мемфис Гриззлис талбайдаа Лос Анжелес Лейкеср багтай тоглолоо. Хоёр баг энэ улиралд дөрвөн удаа таарч тоглох бөгөөд эхний тоглолтод Лейкэрс эцсийн мөчид ялалт байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр хоёр дахь тоглолт нь болж Жа Морантыг гэмтэлт алдсан сайн үзүүлтийг үзүүлж байгаа Гриззлис тэр тоглолтоо өнөөдөр мөн л гаргаж 95-108 харьцаагаар хожлоо. Улмаар Жа гүй тоглолтод 6 хожил, 1 хожигдолтой байгаа бөгөөд улиралд 15 хожил, 11 хожигдолтой болж өрнөд бүсийн 4-р байрт байна. Харин Лейэрс 13 хожил, 13 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-р байрт бичигдэж байна.

Тус тоглолтод Гриззлисээс Жарен Жексон ЖР 25 оноогоор багаа тэргүүлсэн бол Десмонд Бейн 23 оноог авчээ. Эсрэг багаас Леброн Жеймс 20 оноо, 10 самбар, 11 дамжуулалтаар өөрийн замналынхаа 100 дахь трипл даблыг гүйцэтгэсэн бол Энтони Дэвис 22 оноо, 8 самбар, Рассел Уэстбрүүк 9 оноо, 6 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Юта Жазз 118-96 Филадельфи 76

Лос Анжелес Лейкэрс 95-108 Мемфис Гриззлис

Денвер Наггетс 111-123 Сан Антонио Спөрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.