“Парис- 2024” оны зуны олимпын наадмын нээлт Сена мөрний эрэгт зохион байгуулагдана

“Парис- 2024” оны зуны олимпын наадмын нээлт Сена мөрний эрэгт зохион байгуулагдана

“Парис-2024” 33 дахь удаагийн зуны олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаа тус хотын Сена мөрний эрэгт болно гэж зохион байгуулагчид нь мэдэгдлээ. Мөн 2024 оны олимпын наадмын тамирчдын парад нь 600 мянга гаруй хүн үзэж сонирхох түүхэн дэх хамгийн том нээлтийн ёслолын ажиллагаа болно гэдгийг онцолсон байна.

Тодруулбал, нээлтийн ёслолын үеэр тамирчид 160 гаруй завиар оролцох бөгөөд Нотр Дам, Лувр, Эйфелийн цамхаг зэрэг Парисын соёлын байгууллагуудын хажуугаар дамжин өнгөрнө. "Парис-2024" наадмын үйл ажиллагаа урьд өмнөхөөсөө илүү өргөн хүрээтэй болохоос гадна анх удаагаа ихэнх хэсгийг үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлнэ гэдгээрээ шинэлэг болж байна. Мөн 600 мянга гаруй хүн үзэх боломжтой гэдэг нь уламжлалт цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулснаас 10 дахин их хүнийг хамруулна гэж зохион байгуулагчид онцоллоо.

“Парис-2024” наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тони Эстангуэт хэлэхдээ, “Энэ хотыг бүхэлд нь Олимпын цэнгэлдэх хүрээлэн болгон хувиргах спорт болон соёлыг хослуулсан хосгүй өвөрмөц мөч байх болно." гэж мэдэгджээ.

Нээлтийн үйл ажиллагааг Парисын шөнийн гэрэлт хотод усан спортын үзүүлбэрээр эхлүүлж, Эйфелийн цамхагт байрлах жуулчид ихээр цугладаг “Ду Трокадеро Палас”-д сүүлийн үзүүлбэр үзүүлснээр өндөрлөх юм байна. Парист болох 33 дахь удаагийн зуны олимпын наадам 2024 оны долдугаар сарын 26-нд эхэлнэ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.