Лейкэрс хожигдож, долоо руу уналаа

Лейкэрс хожигдож, долоо руу уналаа

Өнөөдөр NBA-ын талбайд 9 тоглолт болох байснаас гурван баг нь ковидын протколд орж тоглолт болоогүй байна. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Чикаго Буллз талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглолоо. Энэ улиралд хоёр баг хоёр удаа таарч тоглох бөгөөд эхний тоглолтод Бухнууд 121-103 харьцаагаар хожоод байсан бөгөөд энэ удаагийн тоглолтод мөн л Бухнууд 110-115 харьцаагаар хожлоо. Улмаар 18 хожил, 10 хожигдолтойгоор дорнод бүсийн хоёрт дэвшсэн бол Лейкэрс 16 хожил, 15 хожигдолтой болж өрнөд бүсийн долоо руу уналаа.

Тус тоглолтод Димар Дерозан 38 оноо, 4 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Лонзо Болл 19 оноо, Никола Вүчевич 19 оноо, 10 самбар, Алекс Карусо 17 оноог авсан бол Зак Лавин ковидын улмаас тоглоогүй байна. Харин эсрэг багаас Леброн Жеймс 31 оноо, 14 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 20 оноо, 9 самбар, 8 дамжуулалт, Кармело Энтони 21 оноог авчээ.

Улмаар 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Мемфис Гриззлис 100 : 105 Портленд Трэйл Блэйзэрс
Детройт Пистонс 100 : 90 Майами Хит
Сакраменто Кингс 121 : 114 Сан-Антонио Спөрс
Филадельфия 76 - : - Нью Орлеан Паликанс
Брүүклин Нетс - : - Денвер Наггетс
Атланта Хаукс - : - Кливленд Кавалерс
Миннесота Тембэруолвз 111 : 105 Даллас Мавирекс
Чикаго Буллз 115 : 110 Лос Анжелес Лейкерс
Финикс Санс 137 : 106 Шарлотт Хорнетс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.