Барселона клуб дөрвөн тоглолтын дараа хожлоо

Барселона клуб дөрвөн тоглолтын дараа хожлоо

Испаний Ла лигийн 18-р тойргийн тоглолтууд болж дууслаа. Сүүлийн хэдэн дөрвөн тоглолтод хоёрт хожигдол амсаж, хоёрт нь тэнцээд байсан Барселона талбайдаа Эльче клубтэй тоглож 3-2 харьцаагаар Барса хожлоо. Улмаар тэд 27 оноотой болж хүснэгтийн 8-д байгаа бол Эльче клуб 15 оноотой болжээ.

Тус тоглолтод Барсагаас 16 минутад Жуджла, 19 минутад Гави нар гоолдож тэргүүлж байсан ч 62 минутад Моренте үүнээс нэг минутын дараа буюу 63 минутад Милья нар гоолдож тоглолтыг тэнцүүлжээ. Харин хожлын гоолыг 85 минутад Нико Гонсалес оруулсан байна.

Испаний Ла лигийн 18-р тойргийн тоглолтын үр дүн

Сельта 3 : 1 Эспаньол 
Райо Вальекано 2 : 0 Алавес 
Реал Сосьедад 1 : 3 Вильярреал 
Барселона 3 : 2 Эльче 
Севилья 2 : 1 Атлетико 
Гранада 4 : 1 Мальорка 
Атлетик 3 : 2 Бетис 
Хетафе 1 : 0 Осасуна 
Реал Мадрид 0 : 0 Кадис 
Леванте 3 : 4 Валенсия
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.