Манчестер Сити зургаан оруулж хожил байгууллаа

Манчестер Сити зургаан оруулж хожил байгууллаа

Английн прьемер лигийн 19-р тойргийн тоглолтууд боллоо. Манчестер Сити талбайдаа Лестер клубыг хүлээн авч тоглож 6-3 харьцаагаар хожлоо. Улмаар 47 оноотой болж хүснэгтийг тэргүүлж байгаа бол Лестер 22 оноотойгоор 10-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтын эхний үед Ситигээс 5 минутад де Брюйне, 14 минутад Марез, 21 минутад Гюндоган, 25 минутад Стерлинг нар гоолдож эхний үе 4-0 харьцаагаар дуусчээ. Хоёрдугаар үед Лестер 55 минутад Мэддисон, 59 минутад Лукман,65 минутад Ихеаначо нар гоолдож онооны зөрүүг ойртуулсан ч Сити дахин хоёр гоол оруулжээ. Тус гоолыг 69 минута Лапорт, 87 минутад Стерлинг дахин гоолджээ.

Английн прьемер лигийн 19-р тойргийн тоглолтууд

Ливерпүүл 0 : 0 Лидс 
Вулверхэмптон 0 : 0 Уотфорд 
Бернли 0 : 0 Эвертон 
Тоттенхэм 3 : 0 Кристал Пэлас 
Манчестер Сити 6 : 3 Лестер 
Вест Хэм 2 : 3 Саутгемптон
Норвич 0 : 5 Арсенал
Астон Вилла 1 : 3 Челси 
Брайтон 2 : 0 Брентфорд 
Ньюкасл– : –Манчестер Юнайтед

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.