Окиноми хоёр ёкозуна, хоёр озекиг ялж башёг тэргүүлж байна /Барилдааны тойм бичлэгтэй/

Окиноми хоёр ёкозуна, хоёр озекиг ялж башёг тэргүүлж байна /Барилдааны тойм бичлэгтэй/

Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сар буюу Аки башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж маэгашира-2 барилдаж байгаа Точиншинтэй барилдаж ёрикири мэхээр давж гурван даваа нэг унаатай боллоо. Тэгвэл өчигдөр унаагаа зогсоож чадсан мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Анандмаэгашира-2 барилдаж байгаа Шодайтай барилдаж өрсөлдөгч бөхөө өвдөг шороодуулжээ. Тэрбээр хоёр даваа хоёр унаатай боллоо.

Харин эхний гурван өдөр хоёр ёкокуна нэг озекиг даваа байсан маэгашира-1 барилдаж байгаа Окиноми өнөөдөр озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ барилдлаа. Хоёр бөх энэ тэнцүүхэн барилдсан бөгөөд эцсийн мөчид Терүнофүжигийн хөл нь түрүүлж талбайн гадна гишгэж ялагдал хүлээсэн байна. Ингэснээр Терүнофүжи хоёр даваа хоёр унаатай болсон бол Окиноми дөрвөн даваатай боллоо.

Өнөөдөр Харумафүжи маэгашира-2 барилдаж байгаа Шодайтай барилдах бол Какүрю маэгашира-2 барилдаж байгаа Точиншинтэй барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 3-1

Ёкозуна Какүрю М.Ананд 2-2


Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-2

Маэгашири-3 Таканойва А.Баасандорж 2-2

Маэгашири-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-2

Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 2-2

Маэгашири-12 Чиёошома Г.Мөнхсайхан 3-1

Маэгашири-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 3-1

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.