Аваргуудын лигийн Е хэсгийн эхний тойргийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Чансаа ойролцоо дөрвөн баг багтсан энэ хэсгийг “Амьдрал”-ын гэж тодотгоод байгаа. Аль нь ч хэсгээсээ гарах боломжтой учраас тэр. Тэгвэл өнгөрсөн шөнө Английн төлөөлөл “Тоттенхэм” клуб талбайдаа Францийн “Монако”-г хүлээж авч, 1:2-оор хожигдлоо. Ингэснээр Францийн баг хэсгийг тэргүүлж, “Тоттенхэм” сүүл мушгиж байна.
Тоглолтын 15 дахь минутад Бернардо Сильва гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 31 дэх минутад Лемар нэгийг нэмж, “Монако” тэргүүллээ баталгаажуулсан юм. Харин “Тоттенхэм”-ээс 45 дахь минутад Алдервейрелд нэг гоол оруулж, тооны харьцааг ойртуулсан. Гэвч хоёрдугаар үеийн турш талбайн эзэд гоол оруулах гэж хичээсэн ч чадалгүй байсаар хожигдсон юм.
Нөгөө талд Германы “Байер Леверкузен” клуб талбайдаа Оросын “ЦСКА”-г хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Талбайн эздээс 9 дэх минутад Мехмеди, 15 дахь минутад Чалханоглу нэгийг нэмсэн. Харин зочдоос 36 дахь Загаоев, 38 дахь минутад Еременко нар гоолдож, тэнцүүлжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.